БАЯН-ӨЛГИЙ: Хилийн цэргийн 0165 дугаар анги “Уулын бүсийн тэргүүний анги”-аар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2025-12-19 17:12:44

Өлгий, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хил хамгаалах байгууллагын шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.


Ёслолд аймгийн Засаг дарга Е.Зангар, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Тиянах, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох болон холбогдох хүчний байгууллагуудын удирдлагууд оролцов.


Хил хамгаалах байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилт, Хилийн цэргийн командлагчийн “Монгол Улсын хил хамгаалалтыг зохион байгуулах тухай” удирдамжийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, хууль тогтоомжийн хүрээнд хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэн ажилласныг нь үнэлж, хурандаа Р.Эрдэнэтогтох захирагчтай Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хамт олныг “Уулын бүсийн тэргүүний анги”-аар шалгаруулан шагнасан байна.


Шагналыг Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батсайхан Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтохт гардуулан өгч хамт олонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Related news