Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийг 27-оор цөөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНШинэ жилийн баярын өдрүүд эхлэхтэй зэрэгцэн архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгийг цөөллөө. Булган аймгийн 16 сум 1 тосгонд нийт 215 цэг байдаг бол аймгийн Цагдаагийн газрын хяналт, чармайлтын үр дүнд 27 цэгийн архи согтууруулах ундаа худалдаалах эрхийг хаслаа.
Мөн сар бүрийн 21, долоо хоног бүрийн мягмар гарагт согтууруулах ундаа, архиар үйлчлэхийг хориглосон журамд өөрчлөлт орууллаа. Сар бүрийн 15-ны өдөр, жил бүрийн хичээлийн эхний өдөр буюу 9 дүгээр сарын 1, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 6 сарын 1-ний өдөр, бүх нийтийн сонгуулийн өмнөх болон сонгуулийн өдөр, жил бүрийн ээлжит цэрэг татлагын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Долоо хоног бүрийн мягмар гарагт архи худалдаалахыг хориглосон заалтыг өөрчилсөнд иргэд таагүй байна. Долоо хоногт ганц өдөр ч болов архи зарахгүй байвал архидалт бага гарна хэмээн тэд ярилаа.
П.Батням