Сочийн ойролцоо  Хар далайд  Оросын  ТУ-154 онгоц унаж сүйрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-12-25 16:54:40

Энэ сарын 25-ны 01.38 минутад /Москвагийн цагаар/ Орос улсын Батлан хамгаалах яамны ТУ-154 онгоц Сочийн ойролцоо Хар далайд унаж осолджээ.

 Онгоцнд 92 хүн байсны 84 нь зорчигч, багийн найман гишүүн байв. ТУ-154 онгоц Адлерын онгоцын буудлаас Сирийн Латакия чиглэлд хөөрснөөс долоон минутын дараа радараас алга болсон байна. Онгоцонд Орос улсын Александровын нэрэмжит цэргийн  дуу, бүжгийн чуулгын жүжигчид болон  телевизийн "Первый канал", "Звезда" сувгийн  сэтгүүлчид болон нийт 9 сурвалжлагч ажил үүргээ гүйцэтгэхээр явж байсан байна.  Жүжигчид Сирийн  Латакия хотод Оросын цэргийн албан хаагчдад Шинэ жилийн баяраар тоглолт хийхээр явсан юм.

Одоо ТУ-154 онгоцонд явсан иргэдийн нэрсийн жагсаалтыг бүрэн нийтлээд байна. Оросын МЧС-ийн аврах багийнхан Сочийн Хар тэнгисийн эргийн уснаас эхний удаа  хэд хэдэн цогцос гаргаж аваад байгаа тухай тус улсын Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжилж байна. Тэд мөн зорчигчдын хувийн эд зүйлс  болон онгоцны дугуйны баганыг олжээ.

Москва хот. А.Огторгуймаа 

Related news