Ховдын 2016 оны “Ногоон элч” нарыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-27 10:23:51

Ховд аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт дэвшүүлж, Аймгийн ИТХурлаараа ногоон хөгжлийн дэд хөтөлбөрөө баталж, түүнийгээ хэрэгжүүлэх, сурталчлах  ажлын хүрээнд 2016 оны "Ногоон элч" шалгаруулах ёслолын ажиллагаа зохион байгууллаа.

“Ногоон элч-2016” шалгаруулах ёслолын ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн засаг дарга Д.Галсандондог нар болон төрийн байгууллагын удирдах ажилтан, ногоон хөгжлийг дэмждэг аж ахуй, компаниудын төлөөлөл оролцлоо.

“Ногоон элч 2016” шалгаруулах номинацид 20 гаруй байгууллага, хувь хүн нэр дэвшиж таван номинацаар дараахь байгууллагуудыг шалгарууллаа.

“Ногоон эдийн засаг” номинацид байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор зээл олгосон Мөнхбат  “Хас банк”-ны хамт олон

“Ногоон ажлын байр” номинацид мал сүргийн тоо,төрлийн зохистой харьцааг бүрдүүлсэн, бэлчээрийн даацад тохирсон малын тоо,толгойг зохицуулах,өвчлөлгүй бүс бий болгоход санаачлагатай ажилласан аймгийн Хүрэлчулуун Бэлчээр ашиглагчдын холбоо,

“Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ” номинацид хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэр, үйлчилгээ шинээр бий болгож, байгальд ээлтэй дэвшилтэд технелогиор орон нутгийн малын түүхий эд бүтээгдхүүн ашиглан үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа Батболд захиралтай Насны дурсамж хоршоо,

“Ногоон боловсрол” номинацид ногоон амьдралын хэв маягийг бий болгох, сайн санал санаачлага гаргаж, олон нийтийн оролцоог идэвхжүүлж ажилласан Отгонжаргал захиралтай Эко  Прогресс сургууль

“Ногоон байгууламж” номинацид байгаль орчны доройтлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх, газрын доройтлыг бууруулах хариу арга хэмжээ авч, дасан зохицох зорилгоор өөрийн санаачлагаар шил хог хаягдал, хуванцар сав түүхий эд цуглуулж ажилласан иргэн Бадамхорлоо нар тус тус Ховд аймгийн “Ногоон элч-2016 “номинацид шалгарлаа.

Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Дэлхийн Байгаль хамгаалах сан хамтран зохион байгуулсан “Ногоон элч-2016” арга хэмжээ ногоон хөгжлийн хөтөлбөрийг олон нийтэд таниулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх ногоон хөгжлийн эхлэл тавьж өгсөнөөрөө онцлогтой байлаа.

"Ногоон элч" нарт байгалийн модоо урласан цом мөнгөн шагнал олгож, Монгол Улсын газрын зураг дээр, ногоон хөгжлийн өнгө төрхийг илэрхийлсэн таван номинацид нэр дэвшиж шалгарсан байгууллагуудын тус бүрийн ажлын онцлогийг харуулсан ба орон нутгийн баялаг бүтээгчдээр хийлгэсэн нь онцлогтой болжээ.

А.Бямбасүрэн

Related news