Ховдын засаг дарга Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-02 13:27:31

Сүхбаатарын одонт Ховд аймгийн хувьд улиран одож буй 2016 он амжилт  бүтээлээр арвин байлаа. Тус оны  сүүлийн өдөр буюу 12-р сарын 31-ны энэ өдөр төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулан төр улсдаа хөдөлмөр зүтгэл, үйлс бүтээлээ үнэлүүлсэн нэр бүхий хүмүүст Төрийн дээд одон, медиал гардуулах ёслолыг аймгийн ХДТ-т зохион байгууллаа.

Хоёр он солигдохын өмнөх өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ховд аймгийн Засаг дарга Дамдины Галсандондог, Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Ойдовын Баттулга, Цамбагарав багийн ахмад настан Данзангийн Эрдэнэцогт, Булган сумын ахмад настан Жавын Хумааж, Жаргалант сумын ахмад настан Жанцангийн Рагчаадорж, Мөнххайрхан сумын ахмад настан Сонинтөрийн Жимсээ, Аймгийн ерөнхий аудидор Лханаагийн Галбадрах, Алтайн буйлааст ХХК-ны захирал Норжмаагийн Бадрах, Булган сумын сургуулийн захирал Содноогийн Баярсайхан, Цаст-Алтай цогцолбор сургуулийн хичээлийн эрхлэгч Мөнхөөгийн Дуламсүрэн, Сум дундын 25-р шүүхийн Тамгын газрын дарга Нямбуугийн Чулуунжав нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялааж, Монгол төр хөдөлмөрийг нь үнэлэв.

Төрийн дээд Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль зэрэг төрийн дээд одон медалиар улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан 40 гаруй хүн шагнагдлаа.

А.Бямбасүрэн 

 

Related news