Мөрөн сумын нийтийн тээврийн чиглэлийг өөрчлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-11 22:11:44

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхээр тендэр зарласан боловч шаардлага хангасан компани, аж ахуйн нэгж оролцоогүй тул Тээвэр, авто замын газраас жолооч нартай тусгайлсан гэрээ хийж 3 чиглэлд 30 микро автобусыг явуулахаар болжээ.

Аймгийн Засаг дарга Мөрөн суманд 6 чиглэлд 45 автобус явуулах захирамж гаргасан боловч тээврийн хэрэгсэл хүрэхгүй байгаа учраас чиглэлүүдийг дахин шинэчлэн боловсруулж бүх чиглэлийг багтаасан 3 маршрут гаргажээ. Харин сурагчдад зориулсан Хүүхдийн автобус өмнөх чиглэлээрээ зорчих гэнэ.

Шаардлага хангасан нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгж байхгүй, өвлийн хүйтний улиралд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх зорилгоор үйлчилгээнд явах стандартын техник хэрэгсэлтэй жолооч нартай  гэрээ хийн ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа 

Related news