Иргэд хонины мах худалдан авах нь багаслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн иргэд хонины мах худалдан авах нь багаслаа. Учир нь цэцэг өвчин гарсан болон үүнтэй холбоотой хонийг вакцинжуулж байгаагаас иргэд болгоомжилж байх шиг байна хэмээн махны худалдаачид ярьж байна.
Худалдаанд гарч байгаа махыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээнд хамруулж байгаа хэдий ч иргэд тэр бүр хонины мах авахаа болисон байна. Мөн Булган аймгаас Орхон аймаг, Улаанбаатар хотруу гаргах махны гүйлгээ ч эрс мууджээ.
Хонины махны гүйлгээ муудсанаас болж бусад төрлийн мах үнэд орох хандлагатай байна.
Үхрийн мах 5000-5200 төгрөг, адууны мах 3400-3600 төгрөг, ямааны мах 3800 төгрөг, хонины мах 4500-4800 төгрөгөөр борлуулагдаж байна.
П.Батням