Галт зэвсгийн бүртгэл 54 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-13 23:54:00

Хөвсгөл аймагт галт зэвсгийн тоолох, бүртгэлжүүлэх ажлыг Цагдаагийн газар, Татварын хэлтэс хамтран зохион байгуулж галт зэвсгийг тоолох ажил 54 хувьтай явагдаж байна.

Галт зэвсгийг тоолохдоо нэг бүрчлэн нүд үзэн тоолж, тооллого хийсэн тухай баримтыг сүлжээнд оруулж ажиллаж байгаа гэнэ. Мөн аймгийн хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа 5 галт зэвсэг бусад зүйлийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажил зохион байгуулж, иргэдийн гар дээр нуугдмал галт зэвсгээс 8 галт зэвсгийг шинээр бүртгэж гэрчилгээжүүлжээ.

Галт зэвсгийн татвар нэмэгдсэнтэй нэмэгдсэнтэй холбоотойгоор 2 иргэн галт зэвсгээ устгуулах хүсэлт гаргасан ба зөрчлийн улмаас 2 галт зэвсэг хураагаад байгаа ажээ.

Б. Гантуяа  

Related news