Маргаашнаас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНИрэх даваа, мягмар гарагт Булган аймгийн ихэнх нутгаар, 19-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Цас орохын өмнө салхи 4-9м/с, харин цасны үеэр 12-14м/с хүрч ширүүснэ. Булган суманд 1 сарын 20 хүртэл шөнөдөө -26-32 градус, өдөртөө -14-20 градус хүйтэн байна.
Харин Булган аймгийн урд сумд болох Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг сумдад шөнөдөө -22-28 градус, өдөртөө -12-19 градус хүйтэн байна. Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр, Бугат Баян-Агт сумдаар шөнөдөө -27-33 градус, -18-26 градус хүйтэрнэ.
П.Батням