Шинэ сургууль, сургуулийн өргөтгөл ирэх намар ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Булган суманд нийт 1200 хүүхдийн нэг шинэ сургууль, хуучин сургуулийн өргөтгөл баригдаж эхэлсэн нь 2017 оны намар ашиглалтанд орно.
3,6 тэрбум төгрөгийн өртгөөр босож байгаа 640 хүүхдийн сургууль төсөв байхгүйгээс 70 хувийн гүйцэтгэлтэй зогссон. Энэ онд сургуулийн барилгын мөнгө төсөвт суулгагдсан тул энэ хавраас барилгын ажил эхлэх аж.
Харин 1-12 жилийн бага сургуулийн өргөтгөл 4,2 тэрбум төгрөгөөр хийгдэхээр эхэлж мөн хөрөнгө мөнгөний асуудлаас болж 50 хувьтай зогссон байсан нь бас л энэ хавраас эхлэн баригдаж эхлэх ээр болжээ.
Шинэ сургууль ашиглалтад орсноор Булган суманд 1-12 жилийн сургууль, Эрдмийн өргөө цогцолбор, Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын бүрэн дунд сургууль, ХАА-н харьяа МСҮТ, Булганхангай МСҮТ гэсэн 6 сургуультай болно.
П.Батням