Монгол, Японы Стратегийн зөвлөлдөх уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-20 17:42:34

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол, Японы Гадаад харилцааны яам хоорондын ээлжит Стратегийн зөвлөлдөх уулзалт маргааш буюу энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо болно.

Энэ удаагийн уулзалтаар талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтуудын талаар санал солилцоно. Мөн олон улс, бүс нутгийн байдал, хоёр улсын гадаад бодлогын талаар мэдээлэл солилцож, зөвлөлдөхөөр төлөвлөж байгаа аж.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, японы талаас Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба нар ахлах юм. Уулзалтын дараа Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба УИХ-ын М.Энхболд, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт тус тус бараалхах юм.

Ч.Ариунболд

Related news