Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-21 16:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар маргааш буюу энэ сарын 22-ны 10 цагт ээлжит хуралдаанаа хийж, 7 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын тухай, Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зэрэг асуудал багтжээ. Мөн Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай, Журам батлах тухай, Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай болон БСШУС-ын сайдын гадаад томилолтын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Related news