Зураач С.Пүрэвхүү бие даасан үзэсгэлэнгээ Австри улсад гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-03 15:03:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуу уран бүтээлч С.Пүрэвхүү Австри улсын Щрунц хотын “Montarthon” галерейд бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 11-нээс ирэх 4 дүгээр сарын 2-ны хооронд зохион байгуулна.

Үзэсгэлэнд тэрээр Монголынхоо байгаль, аж амьдралыг харуулсан нийт 70 гаруй тосон болон усан будгаар зурсан бүтээлээ дэлгэх юм.

 Тэрээр 2002-2006 онд Д.Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургуулийг УГЗ, ахмад уран бүтээлч П.Цогзол, УГЗ, зураач О.Мягмар нарын урланд суралцаж төгссөнөөс хойш "Ану хатан", "2020", "Миний ах атаман", "Тайга", "Аюултай харилцаа", "Маш нууц" зэрэг уран сайхны киноны ерөнхий болон туслах зураачаар ажилласан.

Мөн үүнээс гадна өөрийн уран бүтээлээрээ 2006 оноос эхлэн “Хавар”, “Шинэ бүтээлийн үзэсгэлэн”, “Монголын сайхан орон”, “Гурван өнгө” хамтарсан үзэсгэлэнд тогтмол оролцож ирсэн авьяаслаг уран бүтээлч юм.

Ж.Болор

Related news