Нэр дэвшигчдийн бүртгэл маргааш дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-10 10:16:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн бүртгэл маргааш өндөрлөнө.

МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нарын нэрийг тодруулаад буй. Тэдгээр нэр дэвшигчид өнгөрсөн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн 30-аад үзлэг шинжилгээнд хамарсан.

Одоо бол Сонгуулийн Ерөнхий хороонд Ерөнхийлөгч нэр дэвшигчид нэрээ бүртгүүлэх ёстой. Тодруулбал, энэ сарын 11-ний дотор нэр дэвшигчээ бүртгүүлсэн байх юм.

Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль ирэх сард болно.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news