Нэр дэвшигчдийнхээ материалыг намууд маргааш хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-10 14:55:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улстөрийн намууд маргааш Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлнэ.

Сонгуулийн нэгдсэн хуулинд, "Нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх материалаа Сонгуулийн төв байгууллагад заасан хугацаанд хүргүүлнэ" хэмээн заасан.

Энэхүү хугацаа нь маргааш дуусч байна. Иймд 9.50 цагт МАН, 11.30 цагт МАХН, 12.30 цагт АН-ын удирдлагууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий хороонд тус тус хүлээлгэн өгөхөөр болжээ.
Б.Туул
Related news