Ирэх оны төсөв, бүтээн байгуулалтын санал авч эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:14:56

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас эрхлэн долоо хоног бүрийн Даваа гарагт болсон  шуурхай хурлаар Хөгжлийн Бодлогын хэлтсээс 2016 онд улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний санал авах ажлыг хийж эхлүүлснийг мэдэгдлээ.

Мөн сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг дүгнэхэд 86-95 хувийн үзүүлэлтэй гарсан. Бэлчээрийн даац хүрэлцэхгүйн улмаас аймгийн малчид зэргэлдээ Сэлэнгэ аймгийн найман сумын нутагт 348 малчин өрхийн 77.6 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байгаа талаар аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас мэдээлсэн. Аймгийн Татварын хэлтсээс орлого бүрдүүлэхэд анхаарч аймгийн Засаг даргаас өгсөн хугацаат үүрэг даалгаврыг хэрэгжүүлж татварын орлогын тасалдлыг нэр төрлөөр нь биелүүлэх төлөвлөгөө гаргаж бүх сумдад ажиллаж байгааг танилцууллаа.

                                             Б.Норовсамбуу

Related news