Баяр наадмын амралтаар 13 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-18 13:40:32
Дундговь/МОНЦАМЭ/ Баяр наадмын амралтын өдрүүдэд эрүүл мэндийн салбарынхан хэрхэн ажилласан талаар ЭМГ- аас мэдээлэл өглөө. ЭМГ- ын дарга амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай тушаал гаргаж, эрүүл мэндийн бүх байгууллага үүрэг хүлээж ажиллажээ.
Амралтын өдрүүдэд аймгийн хэмжээнд эмнэлэгүүд түргэн тусламжийн 290 шахам дуудлага хүлээн авсан байна. Үүн дотор осол гэмтлийн 12 дуудлага, хүүхдэд тусламж хүссэн 96 дуудлага ирсэн. Мөн яаралттай түргэн тусламжийн тасгаар 270 гаруй хүн үйлчлүүлж тусламж авсан бол 13 эх амаржиж, шинэ иргэд мэндэлсэн байна.  
Энэ үеэр 0-1 насны хүүхдийн эндэгдлийн 2 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эндэгдлийн шалтгаан нь бүтэлт, амьсгал, зүрх судасны хурц дутагдал байжээ.

Т. Отгонтуяа
 
Related news