Архангайд 3273 иргэнээс элэгний В вирус илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-07 11:53:13
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжиж зорилтод 40-65 насны иргэдийг элэгний С вирусын шинжилгээнд хамруулж дууссан. С вирусын шинжилгээнд зорилтот насны 23100 иргэнээс 17621 иргэнийг хамруулснаас 3273 иргэн С вирусын халдвартай болох нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораториор илэрчээ.

Эдгээр иргэдээс С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд 2400 гаруй хүнийг хамруулж, 1064 хүнийг С вирусын эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулжээ. Өнөөдрийн байдлаар 560 гаруй иргэн эмчилгээ хийлгээд байна. Харин элэгний В вирусын шинжилгээнд 40-65 насны иргэдийн 61,5 хувь буюу 14211 хүнийг хамруулж, үүнээс 1383 иргнээс  В вирус илэрчээ. 

Б.Гэрэлт-Од
Related news