Боловсролын салбарт 688 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймагт 2017-2018 оны хичээлийн жилийг угтаж сургууль, цэцэрлэгийн засварт нийт 688 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.
Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа Эрдэнэмандал сумын 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрны барилгын ажил 95%, Төвшрүүлэх сумын сургуулийн спорт заалны барилга 80 хувь, гадна талбайн ажил 70 хувь, Хангай сумын 320 хүүхдийн суудалтай хичээлийн байрны барилгын ажил 93 хувь, 75 хүүхдийн дотуур байрны барилгын ажил 70 хувь, Жаргалант сумын 75 хүүхдийн дотуур байрны барилгын ажил 40 хувьтай байгаа ажээ.
Харин Эрдэнэбулган сумын 1, 2, 3-р сургуулийн ариун цэврийн байгууламжийг Дэлхийн зөн ОУБ-ын 65,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлаж дууссан байна.
Архангай аймгийн төрийн өмчийн 30 сургууль, 34 цэцэрлэгт түлш халаалтын зардал төлөвлөгдсөн. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль цэцэрлэгийн барилгын урсгал засвар 100 хувь хийж дуусчээ.

Б.Гэрэлт-Од