Архангай аймгийн нийт багш нарын 65 орчим хувь нь залуу багш байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт Монголын багш нарын 51 дэх өдрийг боловсролын салбар тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр Архангай аймгийн боловсролын салбарынхан баярын хурлаа хийж, өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт, энэ хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго зорилтуудын тухай ярьсан юм.
Өнгөрсөн хичээлийн жилд нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 83,2 хувь, бага боловсролын хамран сургалт 94,5 хувь, суурь боловсролын хамран сургалт 92,5 хувь, мэргэжилтэй багшийн хангалтыг 100 хувьд хүргэсэн байна.
Баярын хурал дээр Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 9, БСШУСЯ-ны хүндэт жуух бичгээр 16, аймгийн Засаг даргын жуух бичгээр 22, “Багшийн алдар” тэмдгээр 21, “Ахлах багш”-аар 20, “Аргазүйч” тэмдгээр 24 багшийг шагнаж урамшуулсан юм.
Архангай аймгийн хэмжээнд ЕБС-д 994, СӨБ-ын байгууллагад 220 багш ажилладаг байна. Нийт багш нарын 64.5 хувь нь залуу багш нар байна. Аймгийн хэмжээнд ажиллаж буй мянга гаруй багш нараас зөвлөх зэрэгтэй 2, тэргүүлэх зэрэгтэй 129 багш байдаг юм байна.
“Орон нутгаас аймгийн Боловсролын салбарт ихээхэн анхаарч, нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувийг боловсролын салбарт зарцуулдаг. Бид өнгөрсөн 4 дүгээр сард ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш нарын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах, тэдний сурч, ажиллах орчинг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулан, хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар орон нутгийн төсвөөс сургууль, цэцэрлэг бүрт нэг сая төгрөг, нийт 65.0 сая төгрөгийг Багш хөгжлийн танхимыг байгуулахад зарцуулна. Цаашид “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, шавь нарынх нь сурлагын ахицаар сургууль, багшийн ажлыг дүгнэдэг болох, хүүхдийн ясли, цэцэрлэг байгуулах иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн санал санаачилгыг дэмжин ажиллах, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр Эрдэнэбулган суманд тус бүр нь 150 ортой 2 цэцэрлэгийн барилгыг шинээр барих, “Архангайн хүүхэд-Архангайн баялаг” хэмээн үзэж тэдний сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэн ажиллах болно.” хэмээн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлсэн үгэндээ дурдав.

Б.Гэрэлт-Од