ХКН-ын Төв Хорооны шинэ бүрэлдэхүүнд Ши Жиньпин, Ли Кэцян нар сонгогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын Ардын их хурлын ордонд өнөөдөр өндөрлөсөн Хятадын Коммунист намын XIX их хурлаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарыг оролцуулан нийт 204 хүнийг Хятадын коммунист намын шинээр бүрдүүлсэн Төв Хорооны гишүүнээр сонгосон тухай ТАСС агентлаг мэдээлэв.
ХКН-ын шинээр сонгогдсон Төв Хорооны лхагва гарагт болох анхны хуралдаанаар ХКН-ын Удирдах дээд байгууллага болох Төв Хорооны Улс төрийн товчоо болон түүний байнгын хорооны гишүүдийг сонгох юм.
Э. Аянзаяа