Наймдугаар багийн айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг нь 2800 гаруй иргэн, 850 орчим өрхтэй. Тус багийн иргэд багийн засаг даргын тодорхойлолтыг авсанаар Хөөтийн уурхайгаас нүүрсээ 10,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боллоо.
Тодруулбал: Тус уурхайн нүүрс 1 тонн нь газар дээрээ 25000 төгрөгийн үнэтэй, харин 8-р багийн иргэд 1 тонныг нь 15000 төгрөгөөр авах боломжтой юм.
Хөөтийн нүүрсний уурхай нь Дорнод аймгийн Матад суманд байдаг бөгөөд Сүхбаатар аймгийн төвөөс 120 гаруй км-ийн зайтай гэсэн үг юм. Гэхдээ ихэнх өрхүүд нь энэхүү уурхайн орчимд нутагладаг, тиймээс багийн иргэд нь уг ажилд ихээхэн сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Сүхбаатар аймаг Т. Одончимэг