Йемений Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА./ТАСС/. Йемений Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех лалын босогчдын “Хусит” бүлэглэлийн халдлагад өртсөний улмаас амь үрэгдсэн тухай “Al Arabiya” телевизийн суваг мэдээлэв.
Йемений Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехын оршин суудаг Санхан сууринд лалын босогчдын “Хусит” бүлэглэл дэлбэрэлт үйлдсэний улмаас тэрээр амиа алдлаа гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Харин Йемений Бүх нийтийн ардын конгрессын мэдээлснээр, “Салехыг дэлбэрэлтийн улмаас амиа алдаагүй, түүнийг мэргэн буудагч хөнөөсөн” гэж мэдэгджээ. Гэсэн ч дэлбэрэлт болох үед Али Абдалла Салех чухам хаана байсан талаар эх сурвалжуудаас авсан баттай мэдээлэл одоогоор алга байна.

Э. Аянзаяа