Дүрвэгсдийг хязгаарлах хуулийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /ВВС/. Аюулгүй байдлын асуудал хурцадмал байгаатай холбогдуулан Сири болон Иракийн дүрвэгсдийн тоог хязгаарлах тухай хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим баталлаа.
Уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын 137 гишүүн эсэргүүцэж, 289 гишүүн дэмжсэний дунд Ардчилсан намын хэдэн арван гишүүн байжээ.
Уг хуульд хориг тавихаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт 129 хүний амийг хөнөөсөн аймшигт халдлага Парис хотод болсныг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн гэж үзэж байна.
Уг хуулийн төсөлд Обама гарын үсэг зурахаас өмнө Сенатын танхим мөн батлах шаардлагатай юм.
Д.Нямтулга