Дулааны эрчим хүчний зардал өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-27 14:04:06

Дундговь аймгийн 4 сумын төв төвлөрсөн дулаанаар хангагддаг болоод байгаа юм. Харин үүнийг дагаад дулааны эрчим хүчний зардал урьдынхаас өссөн байна. Үүн дээр ирэх оны эхнээс хэрэгжих дулааны эрчим үнийн нэмэгдэл төсөвт нь багагүй хүндрэл үүсгэхээр байгааг сумын удирдлагууд хэлж байна.

Жишээлэхэд, Гурвансайхан сумын ЗДТГ нэг сард 1 сая 700 мянга гаруй төгрөгийг дулааны эрчим хүчинд төлж байгаа бөгөөд зөвхөн гурван сарын зардал нь урьд нь бага оврын зуух галлаж дулаанаар хангадаг байх үеийн нийт зардалтай тэнцэж байгааг  сумын Засаг дарга Д. Төмөртогтох хэллээ.

Өлзийт сумын ЗДТГ- ын  хувьд халаалтын улиралд нийт 12 сая төгрөг зарцуулдаг байсан нь одоо  16 сая төгрөг болж байгааг ЗДТГ- ын дарга Б. Хорлоо хэлж байна. Зөвхөн ЗДТГ- ыг жишээлэхэд дулааны эрчим хүчний зардал иймэрхүү байдлаар өсчээ.

Энэ мэтээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд төсөвт байгуулагуудад дулааны зардал нэлээд ахиу тусч байна. Ирэх оны эхнээс дулааны эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Үүн дээр төсвийг танаж, урсгал зардлыг 30 хувиар багасгана гэж байгаа нь дулааны үнийн өр авлага үүсгэж, байдлыг хүндрүүлж болзошгүй байна.

Т. Отгонтуяа

Related news