Хил гаалийн тухай хууль тогтоомжийн мэдлэггүйгээс зөрчил гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 14:14:54

Эх орны маань хойд хил Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтоор хил нэвтрэх иргэд сүүлийн үед хууль зөрчих нь ихэсчээ.

ОХУ, Монгол Улс хоёрын хооронд визгүй зорчдог болж, улмаар хойд хил маань 24 цагийн үйл ажиллагаатай болсоноор хилээр нэвтрэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Ийнхүү хил нэвтрэн зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд хилээр нэвтрэхдээ хориглосон бараа, бүтээгдэхүүн авч гарах, түүнчлэн тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн ачаа тээвэрлэх, зөөх зэрэг зөрчил их гаргадаг болсон байна. Тиймээс Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албанаас “Хүний төлөө хилийн хяналт” сарын аяныг энэ сарын 30 хүртэл зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, хил гаалийн тухай хууль тогтоомжийг иргэдэд мэдээлж сурталчилжээ. Иргэд ихэвчлэн хил гаалийн тухай хууль тогтоомжийн мэдээлэл багатайгаас хилээр нэвтрэх үедээ зөрчил гаргадаг аж.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news