Хэрлэн 2-р багийнхан 25 тн хуурай хогийг цэвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р багт “Цэвэр орчин, тохилог амьдрал” сэдэвт нийтийн эзэмшлийн талбайн хог цэвэрлэх ажилд оршин суугчдын 70 хувь нь цэвэрлэгээнд хамрагджээ.
Тус ажлыг багийн иргэдийн нийтийн хурал, “Хэнтий ус” ХХК хамтран хийсэн бөгөөд 25 тн хуурай хогийг 2 өдөр үнэ төлбөргүй зөөвөрлөсөн байна. Энэхүү цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон Булгийн 1, 2, 3, 5, 6, 7, 8, 12, 13, 14-р гудамжнуудын оршин суугчид, Өргөөгийн 1-5-р гудамж, Өлзийтийн оршин суугчид оролцлоо.
Мөн цэвэрлэгээ хийхэд хяналт тавьж хамтран ажилсан “Хэнтий Ус” ХХК-ийн Ө.Тунгалагтамир, Т.Болортуяа, хогны машины жолооч Ганболд, Дандар, ачигч Нямдорж, Эрдэнэбилэг, Оюунбат нар хяналт тавьж хамтран ажиллажээ.
О.Буянхишиг
Related news

Speaker of the National Assembly of South Korea Pays Courtesy Call on President of Mongolia
1 minute

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
6 days