Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-08 22:34:28
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулж байна.
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Щвейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд аймгийн хэмжээний 16 сумын ИТХ-ын Тэргүүлэгч 90 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн манлайллыг дээшлүүлэхээр төлөвлөсөн энэ удаагийн сургалтад Монгол Улсын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл, “Нутгийн удирдлага, иргэний хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн Бэрцэцэг, “Нутгийн удирдлагыг бэхжүүлэх нь” төслийн сургагч багш Х.Батжаргал нар орчин үеийн манлайллын сэдвээр сургалт хийж байгаа юм.
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хоёр дахь шат болох “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн шугмаар тус аймагт аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга, сумын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалтыг өмнө нь зохион байгуулжээ.
М.Батжаргал

Related news