“Бид чадна” сайн үйлсийн аянаар өндөр настны гэр бүлд тусалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-08 22:37:00
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар “Бид чадна” сайн үйлсийн аян зохион байгуулан өндөр настан Д.Төмөрсанаагийн  гэр бүлд тусалжээ.
-Сайн үйлсийн аяныг сумын удирдлага “Илчит Хутаг” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, “Хутаг Ирээдүй” төрийн бус байгууллагатай хамтран хагас сарын хугацаанд зохион байгуулсан. Сумын төвийн багийн иргэн Д.Төмөрсанаагийнх амьдралын нөхцөл тааруу, төв замын нүүрний гудамжинд байдаг учир туслахаар сонгож авсан. Тэдний хашаа, байшин, бие засах газар зэргийг тохижуулах ажил хийлээ гэж сумын ИТХ-ын дарга Н.Бат-Эрдэнэ ярилаа.
Хутаг-Өндөр сум болон нийслэл, Орхон зэрэг аймагт амьдардаг нутгийн уугуул иргэдээс мөнгө, эд материалын тусламжаар 8,1 сая төгрөгийн хандив цуглуулж, ийнхүү нэгэн өрхийн аж амьдралыг сайжруулсан байна.
М.Батжаргал

Related news