Мөрөн хотыг тойрон Ганжуур, данжуур эргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-18 16:36:19
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийд зуны эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Мөрөн хотыг нар зөв тойрон Ганжуур, Данжуур эргэлээ.
Энэ үеэр Бурхан багшийн эрхэм зарлиг болсон Ганжуур болон түүний тайлбар болох Данжуур судрыг хийдээс залан Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотыг нар зөв гороолон дөрвөн талд нь их сан тавьж даллага авч, юүлтүй, часүм, зэрэг номыг хурж нутаг оронд ган, зудгүй энх, тунх байлгахыг даатгасан байна. Тус арга хэмжээнд  сүсэгтэн олон даган баясан оролцож номын дуу сонсон уул, ус хангай дэлхийдээ залбирлаа.
Б.Гантуяа
 
 
Related news