Увс аймагт аялал жуулчлал хөгжүүлэх төслийн албан ёсны нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг Монгол Улсад 2018 оны 1-р сараас эхлэн 2.5 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхлээд байна.
“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотноо болсон бөгөөд үүнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцлоо. Энэхүү төсөл нь Увс, Сэлэнгэ, Баянхонгор аймагт хэрэгжих юм байна.
Тус төслийн хүрээнд Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг (НИТАЖ) хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд өнгөрсөн 3 дугаар сард Тайланд улсад зохион байгуулагдсан төслийг орон нутагт хэрэгжүүлэх багийг чадавхжуулах, туршлага судлуулах зорилготой 14 хоногийн Сургалт аялалд Увс аймгаас таван хүн хамрагдаад иржээ.
НИТАЖ-ыг хөгжүүлэх хүрээнд Увс аймгийн гурван суманд нутгийн иргэдийн нөхөрлөл байгуулах, эдгээр нөхөрлөлүүд нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өөрийн амьдарч буй орон нутгийн онцлогт тулгуурлан хэрхэн жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлж болох талаар судалж байна. Тэрчлэн уг төслийн хүрээнд аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээг хөгжүүлэх, маркетинг хөгжүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээг үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх зэрэг ажил хийгдэх юм байна.

Б.Батхүү