“Хамгийн чухал нь эрүүл мэнд” тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах “Хамгийн чухал нь эрүүл мэнд” гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Булган суманд боллоо.
Тэмцээнд эрүүл мэндийн салбарын урд, хойд, төвийн бүсийн нийт 8 баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Сэлэнгэ, Бугат, Хялганат, Хангал сумын зүүн хойд бүсийн Х.Ариунаа ахлагчтай баг тамирчид аварга боллоо. Хутаг-Өндөр сумын С.Нарангэрэл, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхон, Могод сумын дунд бүсийн Х.Нямжаргал ахлагчтай удаах байр эзэлсэн байна.

М.Батжаргал