“Ажилчин зөгий” төсөл 10 иргэнийг ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-28 13:12:58
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд нийтийг хамарсан ажлын “Ажилчин зөгий” төсөл хэрэгжиж 10 иргэнийг түр ажлын байраар хангах болжээ.
Уг төслийг тосгоны сургалт, гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюунзул санаачлан хэрэгжүүлж, хүүхэд залуучуудын паркыг тохижуулан хүүхэд, залуучуудыг  чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх орчинг бий болгох юм байна.
- Зорилтот бүлгийн  иргэд буюу “Аз жаргалтай гэр бүл-2018” хөгжлийн үйлчилгээнд хамрагдсан өрх болон халамжийн зорилтот өрхийн 10 гишүүнийг энэ төсөлд хамруулахаар сонгосон гэж Б.Оюунзул ярилаа.
М.Батжаргал

Related news