Таксины жолооч нарт ДОХ-ын тухай мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-03 13:07:27

 ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэх 12 дугаар сарын 1-ний өдрийг аймгийн ЭМГ-аас “Эрт илрүүлж, хамтдаа сэргийлье” уриан дор  такси тээврийн 20 гаруй жолоочийн дунд “Алтан хонх’’ танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.

Такси тээврийн жолооч нарт ХДХВ/ДОХ-ын талаар үнэн зөв мэдлэг олгож, тэднээр дамжуулан иргэдэд уг аюулт өвчний талаар мэдээлэл хүргэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулжээ.

Мөн Зэвсэгт хүчний 256-р цэргийн ангийн  офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр сургалт явуулж, сайн дурын  шинжилгээнд хамрууллаа. 

Б.Батчимэг 

Related news