Энэ жилийн тэмцээнийг Д.Түмэндамбын нэрэмжит болгон зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 14:51:24

Булган аймгийн аварга шалгаруулах боксын тэмцээн зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнийг аймгийн ахмад боксчин, спортын мастер Д.Түмэндамбын нэрэмжит болгон явуулсан юм.

Тэмцэээнд нийт 9 багийн 98 тамирчин 11 жинд тулалдаж дүнгээ гаргалаа. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат, ИТХ-ын дарга Д.Батсайхан, Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д. Батсүрэн, Цагдаагийн газрын дарга О.Ганбат нар хүрэлцэн ирж оролцлоо.

Тэмцээний 10-12 насны 30кг- ийн жинд Х.Хуншагай ЭӨЦ сургууль, 34 кг - д Г.Үлэмж Бугат сум, +40 кг - д У.Бат-Эрдэнэ 1-12 жил, 13-14 насны 36 кг – ийн жинд н.Эрдэнэбат МСҮТ, 40кг - д Т.Нямбуусүрэн ЭӨЦ сургууль, +46 кг – д  н.Булгантамир ЭӨЦ сургууль, насанд хүрэгчдийн 60кг - д Д.Баасандорж ЭӨЦ сургууль, 64кг Мөнхбат ЭӨЦ сургууль, 71 кг - д н.Сугар Цагдаагийн газар, +71кг Ч.Ганзориг ХАА - н МСҮТ нар аваргаллаа.

П.Батням

Related news