“Сүлдэт өндөрлөг” цогцолборын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-13 22:46:46
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан түүний гавъяаг мөнхжүүлэхээр “Сүлдэт өндөрлөг” цогцолбор барихаар шав тавих ёслол үйлдлээ.
Цогцолборыг Ардын Хатанбаатар С.Магсаржавын их баатарлаг үйлсийн аянд гарахдаа тахин шүтэж хийморио сэргээдэг байсан Гуртын хөтлийн овооны орчимд барих ажээ.
“Сүлдэт өндөрлөг” бүтээн байгуулалтын ажлыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр санаачлан, Булган аймгийн ЗДТГ, Хутаг-Өндөр сумын ИТХ, ЗДТГ, Орхон аймгийн Байгаль орчны газар, Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, “Баярс” констрашн ХХК, “Авзага трейд” ХХК, “Нийслэл өргөө” ХХК, “Хонгор агро” ХХК, “ББСМО” ХХК, МУГЗ Л.Эрдэнэбулган, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар нар хамтран ажиллаж байна гэж Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
М.Батжаргал

Related news