Шилдэг санхүүгийн алба, нягтлан бодогч нарыг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэс 2017 оны шилдэг санхүүгийн алба, төсвийн болон бизнесийн байгууллагын нягтлан бодогч нарыг шалгарууллаа.
“Шилдэг санхүүгийн алба”-аар Хишиг-Өндөр, Дашинчилэн, Хангал сумын санхүүгийн алба, “Төсвийн байгууллагын нягтлан бодогч”-оор аймгийн ИТХ-ын ажилтан Д.Лхагвасүрэн, “Бизнесийн салбарын шилдэг нятлан бодогч”-оор Сайхан сумын “Илчит металл” ХХК-ий ерөнхий нягтлан бодогч Б.Сэрчмаа нар шалгарсан байна.
Аймгийн шилдэг санхүүгийн алба, нягтлан бодогч шалгаруулах тухай болзлын шалгуур үзүүлэлтийг үндэслэн 17 санхүүгийн алба, аймгийн улс, орон нутгийн төсвийн 38 байгууллагын нягтлан бодогчийн ажлыг дүгнэжээ. Харин бизнесийн салбараас гурван хүний нэр дэвшүүлсэн аж.

М.Батжаргал