“Даншиг наадам – хүрээ цам” наадмын үеэр нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-01 15:02:47
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” шашин соёлын наадмыг энэ сарын 04-05-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Уг наадмын үйл ажиллагаатай холбоотой “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд энэ сарын 04-05-ны өдрүүдэд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтай “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх аж.

Тус чиглэлд бэлэн мөнгөөр үйлчлэх бөгөөд үнэ тарифын хувьд Том хүн–1000 төгрөг, Хүүхэд–200 төгрөг юм байна. 
Related news