Ирэх сарын 22-нд автомашинаас татгалзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-28 17:10:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НЗДТГ-аас “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор 9 дүгээр сарын 22-ны бямба гаригт зохион байгуулна. 
Уг өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж, бэлтгэл ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан ярилцлаа. Автомашингүй өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийг удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тухайн өдөр зохион байгуулах ажлын төлөвлөгөөтэй танилцаж хариуцан ажиллах байгууллага болон ажлын хэсгийн гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.

Автомашингүй өдрийн хүрээнд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, эрүүл эко хүнсний үзэсгэлэн худалдаа гаргахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг нээлттэй байлгаж иргэд үйлчлэхээр төлөвлөсөн байна.
Related news