Өрх толгойлсон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 15:36:00

Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс  “Өрх толгойлсон эцэг ба эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийг батлуулан хөтөлбөрийг хэрэгжүүлж тавьснаар 50,0 сая төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлжээ.

Ингэснээр Ховд  аймгийн хэмжээнд ажилгүй  болон хувиараа хөдөлмөр эрхлэдэг хөдөлмөрийн насны өрх толгойлсон эмэгтэйчүүдийн судалгааг авч, хөдөлмөрт бэлтгэх зөвлөгөөг зохион байгуулж,  жижиг зээл болон санхүүгийн дэмжлэг шаардлагатай иргэдэд зориулсан аж ахуй эрхлэлтийн сургалтыг “Сурах чадварыг бэхжүүлэх төв” ТББ-тай гэрээлэн зохион байгууллаа.

Өрх толгойлсон иргэдээс санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийн төслүүдийг хүлээн авч одоогийн байдлаар аймгийн төв болон хөдөөгийн нийт 35 хувиараа хөдөлмөр эрхлэх өрх толгойлсон иргэдэд 41,5 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг олгоод байна.  

А.Бямбасүрэн

 

Related news