Технологийн хулгайд сэрдэгдсэн Хятадын 1000 гаруй эрдэмтэн АНУ-аас явжээ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн технологийг хулгайлсан гэж Вашингтон БНХАУ-ыг буруутгасны дараа тус улсын 1000 гаруй эрдэмтэн АНУ-ыг орхин явжээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ тухай АНУ-ын Хууль зүйн сайдын туслах Жон Демерс Аспенийн хүрээлэнд зохион байгуулсан арга хэмжээний үеэр мэдээлсэн байна.
1661日