Шанхай, Бээжин болон Хятадын бусад хотод томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болжээ
БЭЭЖИН. /BBC/. Хятадад ковидтой тэмцэх засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэх нь улам нэмэгдэж, эсэргүүцэгчид улс төрийн шинжтэй, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагсах болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Шанхай хотын гудамжинд олон мянган хүн жагссан бол Бээжин, Нанжин хотын их сургуулиудын оюутнууд жагсаал зохион байгуулсан байна.
917日