Дөрвөн эргэлттэй үсрэлтийг зургаан удаа хийсэн анхны тамирчин болжээ
ПЁНЧАН. /ТАСС/. Пёнчаны уран гулгалтын эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрт АНУ-ын тамирчин Натан Чен дөрвөн эргэлттэй үсрэлтийг зургаан удаа амжилттай гүйцэтгэсэн анхны тамирчин болжээ. Чөлөөт үзүүлбэрт тэрбээр 215,08 оноо авсан хэдий ч богино үзүүлбэрт тааруу үзүүлэлттэй байсан учир нийт 297,35 оноогоор тавдугаар байрт орсон байна.
2655日