АРХАНГАЙ: Хүнсний багцыг зудын эрсдэлийн үнэлгээг үндэслэж хуваарилна
Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, улсын Онцгой комиссоос цас зудын нэн хүндрэлтэй байгаа малчдад олгож буй хүнсний багцаас Архангай аймагт 110тн гурил, 55тн будаа, 5тн элсэн чихэр, 2тн шахмал цай, 1тн ургамлын тос хуваарилсан байна.
436日