АРХАНГАЙ: Нийт нутгийн гуравны хоёрт түймрийн эрсдэл их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-11 12:05:55

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн УЦУОШТ-өөс хуурайшилтын зэргийн үнэлгээг дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар гаргажээ.


Энэ үнэлгээгээр ой хээрийн түймрийн эрсдэл нийт нутгийн гуравны нэгт нь улаан буюу эрсдэл хамгийн их-нэн аюултай гэж гарчээ. Нэн аюултай хэсэгт аймгийн зүүн бүсийн Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт сумын нутаг бүтэн, Төвшрүүлэх сумын нийт нутгийн хоёрны нэг нь багтжээ.


Харин улбар шар буюу түймрийн эрсдэл их-аюултай хэсэгт Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэмандал, Өндөр-Улаан,Чулуут, Ихтамир, Булган сумын нутаг орсон байна.


Цахир, Хангай, Тариат сумын нутгийн хуурайшилт дунд зэрэгт багтаж, түймрийн эрсдэл дунд зэрэгт байна.


Гуравдугаар сард гаргасан хуурайшилтын зэрэг нийт нутгийн 90 хувьд шар буюу түймрийн аюул дунд зэрэг гэж гарсан. Хур тунадас ороогүй өнгөрсөн хугацаанд ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж, аюултай, нэн аюултай үнэлгээ нийт нутгийн гуравны хоёрыг хамарчээ. 

関連ニュース