АРХАНГАЙ: 2025 оны эхний улиралд 210 иргэнд ажилгүйдлийн тэтгэмж олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-10 15:06:42

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 / МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ.


Харин оны эхний 1, 2 дугаар сар 77 иргэнд 457.8 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.


2024 оны жилийн эцсийн байдлаар 382 иргэнд 1.1 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ.


Ажилгүйдлийн тэтгэмж нь даатгуулагчид учирсан эрсдэлийг бууруулах, ажилгүй болсон даатгуулагчийг дараагийн ажилд орж, орлоготой болох хүртэл хуулиар тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгож буй мөнгөн хөрөнгө юм.


Даатгуулагч нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх. Үүнээс сүүлийн 9 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн. Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас хувь, хэмжээгээр тооцож олгодог.


Өөрөөр хэлбэл, шимтгэл төлсөн хугацаа болон тэтгэмж бодох хувь нь 5 жил бол 45 хувь, 5-10 жил бол 50 хувь, 10-15 жилд 60 хувь, 15 ба түүнээс дээш жил 70 хувиар тус тус тооцож олгодог байна. 

関連ニュース