СҮХБААТАР: Цасан шуурганы үеэр сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ
Баруун-Урт,
2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн
шөнө тус аймгийн ихэнх нутгаар цасан шуурга шуурч, нийт нутгаар 4-12 см цасан
бүрхүүл тогтож, -23 градус хүйтэрч хоножээ. Энэ үеэр Асгат,Сүхбаатар, Дарьганга
сумаас ОБГ-т малдаа яваад сураггүй болсон гэх дуудлага мэдээлэл ирж,
мэдээллийн дагуу тухайн сумдын ЗДТГ-аас эрлийн үйл ажиллагааг явуулж, иргэдийг
эсэн мэнд олжээ.
564日