СҮХБААТАР: Ц.Хулан, Д.Нямаа нарын зохиолч, яруу найрагчид чуулна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын утга зохиолын нэрт зүтгэлтэн, зохиолч, яруу найрагчид 7 дугаар сарын
26-нд тус аймагт чуулна. Монголын
түүх, соёл, ёс заншлыг дээдлэх, таниулах, зохиолч, яруу найрагчдын уран
бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх,
олон нийтийг соён гэгээрүүлэх, Сүхбаатар аймгийн уншигч, яруу найрагчдыг
илрүүлэн дэмжих зорилго бүхий “Уран үгсийн чуулган яруу найргийн баяр” Баруун-Урт
хотноо болно.
1039日