М.Идэрбат: Зорьсон, ярьснаа бүгдийг хийж түүхэн ойгоо угтана
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Идэрбат аймаг байгуулсны 80 жилийн ойн баяр наадмын хүрээнд хийж буй ажил болон цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө. Улс, аймаг орон нутгийн эдийн засаг хүндхэн байгаа ч нөхцөл байдлаас шалтгаалан нэн шаардлагатай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг цаг алдалгүй хийхийг зорьж байна. Заавал төсвийн мөнгийг харах биш гадна, дотны тусламж дэмжлэг, хувийн хөрөнгө оруулалтыг татах тал дээр анхаарч байна. Энэ хүрээнд аймаг орон нутагт томоохон ажлууд эхэлсэн гэдгийг тэрээр мэдээллийн эхэнд тодотгоод зорьсон, ярьснаа бүгдийг хийж түүхэн ойгоо угтана гэдгээ онцлов.
1109日