Ирэх оны төсвийг 119.3 тэрбум төгрөгөөр батлав
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 11-р хуралдаанаар ирэх оны төсвийг 119.3 тэрбум төгрөгөөр баталлаа. Энэ нь 2019 онд анх батлагдсан төсөв 94.3 тэрбум төгрөгөөс 25,0 тэрбум төгрөг буюу 26,4 хувиар нэмэгдсэн бол энэ тодотгосон төсөв 100,5 тэрбум төгрөгөөс 18,8 тэрбум төгрөг буюу 18,7 хувиар нэмэгдсэн байна.
2101日